Оюутолгойд 3000 хүнийг ажилд зуучлах гэрээнд гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Оюутолгойд 3000 хүнийг ажилд зуучлах гэрээнд гарын үсэг зурна

Нэгэн үе “Солонгос, Чех улс руу ажилд зуучилна” гэсэн  зар сонин болгон дээр гарч, нэг төрлийн бизнес болон цэцэглэсэн. Тэгвэл одоо “Оюутолгойд ажилд оруулж өгнө” хэмээн хүмүүсээс мөнгө авч байгааг Оюутолгой ХХК-ийнхан сануулсаар байгаа. Тиймээс Улаанбаатар хотын мээр Г.Мөнхбаяр нийслэлчүүдээ энэ мэтээр залиланд өртөхөөс сэргийлж, цөөн хэдхэн хүнийг ч бол байнгын ажлын байртай болгох нэгэн гэрээг маргааш үзэглэхээр болжээ. Нийслэлийн Хангарьд ордны 14 дүгээр давхарт маргааш 11 цагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Кит Маршал нар 3000 хүнийг Оюутолгой ХХК-д ажилд зуучлах гэрээнд гарын үсэг зурна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж