Улаанбаатар хотод 20 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2010.12.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 20 градус хүйтэн байна

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр

5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  20 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 867  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж