Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардав

Эрүүл мэндийн байгуулагын ажилчдын цалин хөлс амьдралд нь хүрэлцэхгүй нийт ажиллагсдын дийлэнх нь ядуу амьдарч байна. Энэ асуудлаар эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч сувилагч нарын төлөөлөл өнөөдөр Хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний мэдээлж буйгаар сүүлийн жилүүдэд ажиллагсдын цалин хөлс , ахуй амьдрал, нийгмийн баталгаа улам бүр доройтож байна хэмээн мэдэгдэж байна. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нийт гишүүд, дэмжигч эмч, ажилтнууд МҮЭХ-ноос цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэх тухай Засгийн газарт хүргүүлсэн санал шаардлагыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж,   УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд дараах шаардлагыг хүргүүлэхээр боллоо.  Тэрхүү шаардах бичигт “2010 оны төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэл хийж, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад салбарын ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааны асуудлыг бүрэн тусгана уу” гэжээ. Дээрх шаардлагыг орон нутгийн 21 аймаг  нийслэлийн бүх шатны эрүүл мэндийн байгуулгагуудын эмч , ажилтнууд дэмжиж байгаагаа илэрхийлж, олон  аймагт хэвлэлийн бага хурал хийж байгаа юм байна. Хүргүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд эрүүл мэндийн байгуулагын нийт ажилчид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.  

Ө.Чинзориг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж