– Хамгийн гол нь их дээд сургуулиуд оюутнуудын анкет судалгааг ихээхэн хугацаа хоцроож өгсөн. Үүнээс болж оюутнуудын бүртгэлийг мэдээллийн баазад оруулах, цахим карт хэвлэх ажил ч мөн хойшилж байна. Түүнчлэн хэвлэх үйлдвэрийн техникийн саатлын улмаас бага зэрэг хоцорсон тал бий. Тиймээс дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл том оврын автобусаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд оюутнуудыг өмнөх сарын билетээр нь тээвэрлэхээр тохиролцсон. Дээрх аж ахуйн нэгжийн захирлуудтай ингэж тохирсон байгаа. Харин хөнгөлөлтийн шинэ цахим картаа авсан оюутнууд түүнийгээ үзүүлээд явж байгаа. Цахим картаа авч амжаагүй нь хуучин билетээрээ явах боломжтой. Өдөр тутам 8-10 мянган картыг их дээд сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд нь түгээж байна. Тэгэхээр эхний долоо хоногтоо багтаад хөнгөлөлтөөр үйлчлэх бүх оюутанд цахим зартыг түгээж амжина гэлээ.
Д.Цээпил