Непальчууд шинэ сортын помидор гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Непальчууд шинэ сортын помидор гарган авчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Непалийн газар тариаланчид есөн төрлийн өвчин болон халуунд тэсвэртэй улаан лоолийг гарган авсан байна. Непаль нутагт тарьж туршиж байсан олон эрлийз улаан лоолины туршилтын эцсийн бүтээгдэхүүнийг улаан лоолийн зах зээлд нийлүүлэх гэж байна хэмээн ням гаригт Горха Сийд компани мэдэгджээ.

    “Бид бактерийн эсрэг, халуун уур амьсгалд тэсвэртэй улаан лоолийг гаргаж авахаар ажиллаж байсан. Тиймдээ ч хүссэн зорилгодоо хүрлээ” гэж Горха Сийд компаний ахлах эрдэмтэн Кедар Будатхок хэлсэн байна.

    Энэхүү шинэ сортын улаан лоолийн нэг удаагийн тариалалтаас 30 кг ургац авах боломжтой бөгөөд судалгаа шинжилгээний зорилгоор хотын хэд хэдэн хэсэгт туршиж үзэж байна. Нэг лоолийг 80 гр гэж үзвэл тариаланчид хамгийн багаар бодоход нэг удаагийн ургацаар 10 кг улаан лооль хураан авах боломжтой ба +40 градус хүртэл халдаг мужуудад тариалах бүрэн бололцоотой ажээ.

    Шинэ сортын улаан лоолийг дотоодын зах зээлд ирэх оноос өмнө нийлүүлж эхлэх ажээ. Түүнчлэн Энэтхэг, Бангладеш зэрэг маш халуун уур амьсгалтай орнуудад үрийн экспорт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж