Хөтөлбөрийн хүрээнд 20 мянган ажлын байр шинээр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Хөтөлбөрийн хүрээнд 20 мянган ажлын байр шинээр бий болгоно

Нийслэлд энэ оны эхний байдлаар  нэг сая 106,5 мянган хүн амьдарч байна гэсэн статистик гарчээ. Эдгээрээс хөдөлмөрийн насны 697800 иргэн байгаагийн  123301 нь ямар нэгэн тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа гарчээ. Хөдөлмөр эрхлээгүй  иргэдээс биржүүдэд бүртгүүлсэн иргэдийн тоо харин өссөн байна. Ажилгүй иргэдийн тоо ийнхүү буурахгүй байгаа шалтгааныг авч үзвэл орон нутгаас шилжиж ирсэн, албан бусаар ажил эрхэлдэг учир бүртгэлд ороогүй, хөдөлмөрийн үнэлэмж хэт бага, хувь хүний мэргэжлийн төвшин доогуур, шинэ ажлын байрны хүртээмж муу зэрэг шалтгаан зонхилдог аж. Эдгээр сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс Нийслэлийн хөдөлмөрийн газар  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийслэлийн хөтөлбөр” –ийн төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцуулан дэмжлэг авчээ. Уг хөтөлбөр батлагдаж, ажил хэрэг болсноор нийслэлд жилд 20 мянган ажлын байр шинээр бий болгох зорилт тавиад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хөдөлмөрийн газраас “Аж ахуй эрхлэлтийг дэмжих сургалтын төв” байгуулан ажиллуулж байгаа нь уг хөтөлбөрт багтсан ажлын нэг юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж