
НАСА-ын сансрын хөлгийн үүрэг даалгавар дуусч байгаа тул дээрх компьютерүүдийг зарсан ажээ. НАСА-ын хамгийн сүүлийн сансрын нислэгийг 2011 оны зургаадугаар сард хийхээр товлосон байна.
Гэвч дээрх дөрвөөс гадна шалгалт огт хийгээгүй хэд хэдэн компьютерүүдийг худалдаалахаар зэхэж байгааг байцаагчид олж илрүүлжээ. Нэгэнт зарагдсан компьютерт ямар мэдээлэл үлдэж хоцорсныг мэдэх ямар ч боломжгүй бөгөөд мэдээллийг ашиглан адилхан төхөөрөмж, хэрэгсэл хийхгүй гэх баталгаа байхгүй байгаа нь НАСА-ын хувьд ноцтой түгшүүрийн бий болгож байна.
Б. Энхцэцэг