Авто тээврийн татвар хурааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Авто тээврийн татвар хурааж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийнхэн Авто тээврийн албан татвар хураах ажлаа өнөөдрийн 10,00 цагт “Автобус-2” ХХК-ийн байранд эхлүүллээ. Нээлтийн ажиллагаанд тус дүүргийн Засаг даргын орлогч, салбар комиссын дарга Р.Дагва оролцож авто машин эзэмшигчдэд аль болох татвараа хурдан төлөхийг анхааруулж, ингэснээр тус дүүргийн авто замыг засах ажил хурдан эхлэхийг сануулж байлаа. Тус дүүрэгт 20 гаруй мянган авто машин болон өөрөө явагч хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж. Тэднээс нийт тэрбум гаруй төгрөгийг Авто замын санд төвлөрүүлэх юм. Ингэснээр Таван шараас 22-ын товчоо хүртэлх 10,6 километр, Дахилтын 7,1 километр, Нарангийн 1,3 километр, Баруун салааны 4,1 километрийн замуудыг шинэчлэх юм байна.

Л.ХАЛИУ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж