Ерөнхий Прокурор Ө.Хэрлэнчимэгийн хэргийг анхаарна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий Прокурор Ө.Хэрлэнчимэгийн хэргийг анхаарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бусадтай бүлэглэн 15 настай Б-гийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас  хойш 30 гаруй хоногийн дараа хэрэг Нийслэлийн Прокурорын газарт шилжсэн юм. Талийгаач охины аав Ц.Гончиг хэргийг удаашруулалгүй, үнэн зөв шийдэж, гэмт этгээдүүдэд зохих хариуцлага оногдуулахыг хүсч, өчигдөр Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавтай уулзжээ. Ерөнхий прокурор “Ө.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах нарт холбогдох хэргийг анхааралдаа авсан учир санаа зовох зүйлгүй.  Хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ” хэмээсэн байна. Түүнчлэн Ө.Хэрлэнчимэгийн хэргийг нуун далдлахыг оролдож буй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах асуудлаар  Хууль зүй дотоод хэргийн яаманд хандахыг тэрбээр зөвлөжээ.

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж