
Айлчлалын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, Москва хотноо ажиллаж, амьдарч, сурч байгаа нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар төлөвлөсөн байна.
Ерөнхий сайдын энэ айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, Оросын удирдагчидтай тогтоосон нөхөрсөг харилцааг бататгах, стратегийн түншлэлийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах зорилготой юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.