
iTunes, Spotify зэрэг сайтуудаас хүмүүс дуу, хөгжим татах сонирхол ихтэй байдаг. Харин “Sky Songs” гол гол дуу бичлэгийн үйлдвэрийн тэмдгийн гэрээ хийсэн ч, захиалагчид нь 10,000 хүрдэггүй байна. “Sky”-аас үйлчлүүлэгчиддээ хандсан захидалд сайтыг хаах гэж байгаа тул одооноос эхлээд ямар ч захиалгыг автоматаар хүчингүй болгоно гэжээ. Захидалд: “Хэдий бид дижитал хөгжмийн ертөнцөд шинийг санаачилж, чанарыг эрхэмлэхийг хүссэн ч, харамсалтай нь бидний хүссэн хэмжээнд захиалгын тоо хүрээгүй учир цаашид үйлчилгээгээ үргэлжлүүлэх аргагүй боллоо. Харин өмнө татаж авсан дуу, хөгжмүүд сайтын хаалтаас шалтгаалахгүй тул таных хэвээр үлдэхийг анхаарна уу. Тэдгээр татаж авсан дуу, хөгжмүүд таны хөгжмийн санд хадгалагдаж, “iPod”, MP3 гэх зэрэг хэрэгслүүдэд шилжүүлэн ашиглах боломжтой” гэжээ.