
21 дүгээр зууны Зүүн Азийн хүүхэд залуучуудын өргөн хүрээний харилцааны хөтөлбөрийн хүрээнд Монгол хүүхдүүд Японы Кагошима аймгийн Ибүсүки хотод болж байгаа Азийн олон улсын кино фестивалд оролцлоо. Уг фестивал нь энэ жил “Гэр бүл” гэсэн сэдвээр болж байгаа бөгөөд Япон, Монгол, Камбож, Солонгос, Лаос, Малайз, Хятад, Мянмар, Тайван, Тайланд, Вьетнам зэрэг 10 орон бүс нутгаас хүүхдүүд бүтээлээ ирүүлж шалгарсан байна.
Манай улсаас есөн хүүхэд оролцсоноос нийслэлийн 52 дугаар сургуулийн сурагч Э.Нямдорж, 78 дугаар сургуулийн сурагч Б.Гончигсумлаа нарын “Together at home” хамтын бүтээл шагналт байрт шалгарлаа. Энэ наадамд шалгарсан бүтээлүүдийг дэлгэцэнд үзүүлж, агуулга, санаа, ур хийцээр нь өрсөлдүүлсэн байна.
С.Сүндэр