Утаагүй зуух шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Утаагүй зуух шалгаруулжээ

НИТХ, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран утаагүй зуух шалгаруулах өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнгөрсөн ням гаригт зохион байгуулсан. Бүтэн жилийн хугацаанд 61 компанийн зуухыг судалж, энэ удаагийн шалгаруулалтад 21-ийг нь сонгон оруулжээ. Тэдгээрээс  “Анард” компанийн “Дижитал монгол ухаан”, “Мон-Дулаан”-ны “БИ-1”, Физик технологийн хүрээлэнгийн “ST-SON” зуухнууд утаа бага гаргадгаараа шалгарсан байна. Эдгээр зуухны яндангаас утаа гарч байгаа эсэх нь энгийн нүдэнд анзаарагдамгүй байсан бөгөөд нарийн хэмжээст багажаар хэмжилт хийхэд утаа ялгаруулалт маш бага байсан байна.  Ахуйн хэрэглээний зуухны дэвшилтэт технологийн шалгаруулалтад ирсэн бүтээлүүдийн талаар эрдэмтэд болон эрдэм шинжилгээний байгууллагаас санал авч хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны лабораторийн дүгнэлт гарсны дараа ийм зуухыг олноор үйлдвэрлэх, цаашлаад санхүүжилтын эх үүсвэрийг шийдэх  юм байна.

Д.Сура
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж