Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн эхний шалгуурыг хангажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн эхний шалгуурыг хангажээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ивээл доор олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн семинарыг анх удаа зохион байгуулах гэж байна. Семинарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр оролцохын дээр  АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн тэргүүн Жудит Ийтэн,  Америкийн Бизнесийн сургуулийн гүйцэтгэх захирал Дуглас Виелэнд нар уригдан ирнэ. Санхүү эдийн засгийн дээд сургуулиас зохион байгуулж буй уг семинарт ХБНГУ,ОХУ,БНСУ, Казакстан, Киргиз улсуудын төлөөлөгчид оролцох юм байна.  Семинарын үеэр олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдол стандарт шалгуурууд, бусад улс орны туршлага зэргийг голлон хэлэлцэх ажээ. Энэхүү семинар дээд боловсролыг шинэчлэхэд багагүй хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь олон улсын магадлан итгэмжлэлийн эхний шалгуурыг хангаад байгаа бөгөөд нэр дэвшигчээр бүртгэсэн тухай батламж сертификатыг семинарын үеэр гардуулан өгнө. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 11 цагаас Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулах хэвлэлийн бага хурлын үеэр авч болох ажээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж