УИХ-ын даргын айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын айлчлал эхэллээ

Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч Махатма Гандийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлснээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Монголын Парламентмын төлөөлөгчдийн БНЭУ-д хийх албан ёсны  айлчлал эхэллээ. Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Монгол -Энэтхэг-ийн Парламентын бүлгийн дарга Д.Одбаяр гишүүн Р.Гончигдорж, Д.Тэрбишдагва, С.Оюун УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан албаны бусад хүмүүс хэвлэл мэдээллийн баг ажиллаж байна. Айлчлал Дэли Кольката хотод тав хоног үргэлжилнэ.  М.Гандиг Энэтхэгчүүд үндэсний эцгээ хэмээн нэрийдэж өнөөгийн тусгаар тогтнол хөгжил дэвшлийг гарааг эхлүүлсэн гэж хүндэтгэн хайрладаг. Гандизм хэмээх үзэл онол нь Энэтхэг болон дорно дахинд улчтөрийг эвийн хүчээр энхийн замаар явуулах  арга зүй болон судлагдаж байна. Өнөөдөр манай спикер    Энэтхэгийн Парламентийн доод танхимын дарга, тус улсын дэд Ерөнхийлөгчэй албан ёсны уулзалт ярилцага хийнэ.

Энэтхэг улс нь Монголыг НҮБ-ын гишүүн болоход социалист бус орнуудаас анхлан дэмжиж олон улсын тавцанд байр сууриа олоход тусалсан гүрэн юм.

Энэхүү айлчлал нь 2500 жилийн түүхтэй Монгол Энэтхэгийн харилцаа улстөр дипломатын аргаар бэхжисний 55 жилийн ойд тохиож байгаад хоёр тал өндөр ач холбогдол өгч байна.  Айлчлал хийгээд Энэтхэг улсын талаарх мэдээллийг хүргэх дараагийн мэдээллээр болно.

Б.Ханддолгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж