Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж магадгүй

Алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Цюрих хотод болсон ДАШТ-ийг зохион байгуулах улсын нэрийг зарлах ёслолын ажиллагаанд оролцсон билээ. Ёслолын ажиллагааны дараа “Гоол” сайтын сэтгүүлч түүнээс “Та зодог тайлсныхаа дараа Английн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах уу. Мөн Английн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж магадгүй гэсэн. Энэ үнэн үү” хэмээн асуужээ. Дэвид “Би зодгоо тайллаа ч хөл бөмбөгөөс холдохгүй. Англичууд хүсвэл шигшээ багийн дасгалжуулагч, холбооны ерөнхийлөгчөөр ажиллахад бэлэн байна” гэжээ.

Тэрбээр одоогоор АНУ-ын “ЛА Галакси” клубт хүчин зүтгэж байгаа бөгөөд 2012 онд гэрээ нь дуусах юм. Өдгөө 35 настай хөлбөмбөгч маань 2012 онд болох Европын аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багтайгаа оролцох сонирхолтой гэнэ. Магадгүй 2014 онд Бразильд болох ДАШТ-д хүч үзэх нь түүний хувьд нээлттэй гэж өнөөгийн Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло хэлсэн байдаг.

Эх сурвалж: Нийгмийн толь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж