Монгол гэрт тамхи татаж болох уу

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Монгол гэрт тамхи татаж болох уу

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар өнөөдөр тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцлээ. Гэтэл УИХ-ын гишүүдийн дунд тамхи татдаг гишүүд цөөнгүй болхоор зарим нэг гишүүд нь уг хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн гишүүд энэ талаар асуулт асуухад Х.Жекей гишүүн энэ хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах санал гаргаад УИХ-ын дэд дарга Н.Энхболдоос дандаа хойшлуулъя гээд байх юм гэж донгодуулсан юм.

Мөн эрхэм гишүүнийг бага байхад, хүүхдүүд адууны хомоол, туулайны баас зэрэг утаа гардаг болгоныг татдаг байсан аж. Харин энэ байдал нь цаг үеээ дагаад өөр болсон бололтой гэж бага насаа дурсаж байлаа.

Харин Монгол Улсад худалдаалагдаж  байгаа тамхины хайрцаг дээр байх зураг нь  дэлхийн бусад улсад худалдаанд байдаг тамхитай харьцуулхад соёолтой боловсон зураг гэнэ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа үзсэн харсан туршлагаасаа бусдад хуваалцлаа. Тэрээр ёстой хүүхэд байтугай хүн аймаар үхсэн хүмүүсийн зураг байдаг юм шүү дээ хэмээсэн. Тэгэхээр худалдаанд байгаа тамхины хайрцаг дээр хүүхэд байтугай хүн аймаар тийм л зураг тавьж байж тамхичдыг тамхинаас гаргах гэнэ.

Мөн цагаан сараар зочиндоо тамхи билгэнд өгдөг айл цөөнгүй байдаг. Харин энэ хуульд зааснаар тамхи билгэнд өгөхийг хориглож байгаа гэнэ.

Мөн тодорхойгүй асуудал нэг байгаа нь дөрвөн хананы дунд тамхи татаж болохгүй гэсэн утгатай заалт байгаа аж. Гэтэл энэ заалтанд Монгол гэр хамаарах уу бид чинь бусад улсын бодход их сонин содон орон сууцтай улс гэнэ. Учир нь Монгол гэрт квадрат хэлбэрийн дөрвөн хана бус, дугуй хэлбэрийн  олон  ханатай болхоор эрхэм сайдыг эргэлзхэд хүргэсэн бололтой. Мөн дөрвөн ханны дунд гэхээр орон сууцны айлууд гэртээ тамхи татаж болохгүй тэгэхээр орцондоо тамхи татах хэрэгтэй болно энэ чухал асуудлыг яах вэ гэдэг асуудал ч гарч байлаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж