
Дорнод аймгийн оюутан залуучуудын спортын II наадмын нээлтийн ажиллагаа болон сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох ажээ. Өнгөрсөн жил Дорнод аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын хамт олон ивээн тэтгэн явуулж байсан тус тэмцээнийг энэ удаа МҮОНТ-ийн 4-р нэгдлийнхэн зохион байгуулахаар ажиллаж байна. Тэмцээний Техникийн зөвлөгөөн арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 17 цагаас Спортын төв ордонд болох аж. Харин спортын наадамд оролцох багуудыг энэ сарын 10-наас эхлэн бүртгэх юм байна.
Б.Энх