DJ Алисатай доргих үдэш

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

DJ Алисатай доргих үдэш

Бүсгүйчүүдийн дотны анд “Cosmopolitan” сэтгүүлийн Монгол дахь анхны дугаар хэвлэгдэн гараад удаагүй байгаа билээ. Тус сэтгүүлийн албан ёсны нээлт өчигдөр Яармагийн дэнжид шинээр баригдсан спортын цогцолборт нижгэр болсон юм. Шоунд Todes” балет бүжгийн хамтлаг, “Оросын гайхамшиг” Олег Безинских, Азийн дива поп Ч.Урнаа болон DJ Алиса нар оролцож Монголын үзэгчдийг бишрүүлсэн. Харин өнөөдөр орой “I Loft Function House”-т залуучуудад зориулсан “Cosmo night show” болох юм. Энэ шоунд Европын шилдэг Dj болох Алиса оролцож, электро транс хөгжмөөр залуусыг доргиох гэнэ. Dj Алисатай доргих үдшийн такс 10000 төгрөг юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж