
Шалгалтад Ашигт малтмалын газрын геологи уул уурхайн кадастрын хэлтэст бүртгэлтэй, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч 1126 газрыг хамруулсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийн улмаас 57 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, гурван байгууллагын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага 148 өгч, 71 аж ахуйн нэгжид 105565,0 мян төгрөгийн торгууль ногдуулжээ. Хууль бусаар олборлосон 294 гр алтыг хурааж улсын орлого болгохоор комисст хүлээлгэн өгсөн байна. Шалгалтын багийнхан ашигт малтмалын хуулийн хэрэгжилт хот хөдөөгүй тун тааруухан байгааг дурдаад зарим газарт тусгай зөвшөөрөлгүйгээр баяжуулах үйлдвэр байгуулан бусдын олборлосон ашигт малтмалыг худалдан авч, баяжмал болгон экмпортод гаргаж байгааг ч хууль бус үйлдэл гэж үзжээ.