Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

 Цагийн
зүү 12-ын тоог зааж он солигдон оргилуун дарс буудуулан бүгд л баяр
хөөp болон байхад Анугийн царай л гундуу байлаа. Дотроо ихийг бодож
шаналж байгаа царайтай байсан ч аав ээж ахынхаа дэргэд мэдэгдсэнгүй
өнгөрөөв. Оргилуун дарс ууж, ёс юм шиг баяр болонгуут л задалдаг
Батбайгалийн тортоо амссан болчихоод Ану өрөөндөө оров. Гэрийнхэн нь дуу
шуу болсон улс телевизор үзэн инээлдэнэ. Харин Анугийн хувьд энэ өдөр
тийм ч гоё болж өнгөрсөнгүй. Найз хөвгүүнтэйгээ энэ л он солигдох мөчийг
хамт өнгөрүүлэн гадуур явна гэж эртнээс төлөвлөн догдлон хүлээсний үр
дүн буруугаар эргэсэн аж. 18цаг18 минут гэхэд л чам руу залгана гэж
өхөөрдөн үнсэн хэлсэн үг нь чихэнд нь сонсогдон гомдлын нулимс унагав. 5
жил салж хагацалгүй сайхан үерхэж яваа гээд л найзууд нь тэднийг
сайрхан байн байн ярихыг нь сонсон инээж, өөрөө бас түүгээрээ бахархам
сэтгэгдэл төрдөг байсан тэр үе одоо дахин ирэхгүй мэт санагдан хий дэмий
л уйлан суув. Ингэж уйлж байх зуур өчнөөн юм л толгойд нь орж гарч
байв. 14 насандаа анх танилцан төд удалгүй Ганаа түүнд үерхэе гэж хэлж
байсан нь, 5 жил дараалан шахуу төрсөн өдөр, валентин, цэргийн баяр,
март гээд л баяр бүхнийг алгасалгүй хамт өнгөрөөснөө бодож шаналав.
Гагцхүү шинэ оны энэ эрхэм баярыг л тэр 2 хамт өнгөрүүлэлгүй гэр
бүлтэйгээ тэмдэглэдэг байсан юм. Харин энэ жил яг хамтдаа тэмдэглэнэ гэж
хөл хөөр болон ярьцгаасан ч тэгсэнгүй….. Ингээд л энэ үерхэл дуусч
байгаа юм байх даа гэж бодохоор л дотор нь давчдан байж ядна. 5 жил
үерхсэн мөртлөө Ганаад хайртай гэж ер хэлж үзээгүй тэрнээс болсон юм
болов уу? Хэлчихдэг л байж…
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж