Үхрийн мах 200 төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Үхрийн мах 200 төгрөгөөр нэмэгджээ

Одоогоос долоо хоногийн өмнө нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3673 төгрөг, үхрийн мах/ястай/ – 4160 төгрөг, ямааны мах – 2350 төгрөг, адууны мах – 3150 төгрөг, хонины цул мах – 3871 төгрөг, үхрийн цул мах –4471 төгрөгийн үнэтэй байна” гэсэн мэдээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Харин өнөөдөр “Бөмбөгөр” худалдааны төвд хүнсний  өргөн хэрэглээний барааны  үнэ ямар байгааг сонирхсон юм. Тус бөөний худалдааны  төвд:

Мах кг
Хонь-4000-4200
Үхэр -4800-4900
Адуу-3500-3600
Тэмээ-3400-3500
Ямаа-2500-2800
Галланд төмс-800
Ховдын төмс-700
Монгол төмс-600
Сонгино-1200
Байцаа-1000
Лууван-900
Манжин -800
Будаа-1400-1600
Элсэн чихэр-1500
Гурил
Алтантариа I-700
Алтантариа дээд-800
Ургамлын тос-2100-2300 төгрөгийн ханштай байлаа.  Энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад үхрийн мах 200 төгрөгөөр нэмэгджээ. Харин бусад хүнсний барааны үнэ харьцангуй тогтвортой байна.

Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж