Зорьж над дээр тусах нарны туяа

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Зорьж над дээр тусах нарны туяа

Сонгон
хөлсөлсөн өрөөний минь цонх зүүн талруугаа харсан байдаг. Өглөөний
мандах нар шууд цонхон дээр минь тусдаггүй ч түүнийг халхлан баригдсан
хоёр ширхэг 9-н давхар байшингийн ялимгүй нарийн завсараар шаргал туяаны
жижигхэн хэсэг нь яг л манай цонхон дээр намайг зорьж тусдаг. Өдөр бүр
тэр шаргал туяа надад сайхан амраарай гэх дохио болж би ком-оо
унтраагаад унтдаг байлаа. Баярлалаа нарны туяа унтах цагийг сануулсанд.

Өрөөндөө ганцаараа надад сайхан амараарай гэж
мандах нарны тэр л шаргал туяа. Энэ л өнцөгөөр чамайг харсаар бараг
гурван сар болжээ. Амьдралдаа ч сэтгэл хангалуун байж.

Харин өчигдөр гэнэт ядарсан уу яасан бүү мэд эрт
унтчихсан байх юм. Сайхан амарсан яагаад ч юм сүүлийн гурван сар
амараагүйгээрээ. Ханасан нойртой сэтгэл хангалуун сэргэлэн нүдээ нээхэд
өдөр бүр сайхан амраарай гэж тусах нарны тэр жижигхэн намайг гэж зорьж
тусдаг туяа минь Сайн байна уу чиний шинэ өглөө гэсээр яг над дээр тусч
байлаа. Сайхан амраарай гэхээсээ илүү нада сайхан санагдсан.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж