Хамтарсан хээрийн сургуулийг оросууд таслав

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Хамтарсан хээрийн сургуулийг оросууд таслав

Сургуулилалтын бүсэд нисч байгаа Оросын онгоц. Скриншот: nhk.or.jp

Япон-Америкийн хамтарсан хээрийн сургуулийг явуулж байгаа бүсэд Оросын Ил-38 гэх хоёр онгоц гарч ирсний улмаас зогсоосон тухай Батлан хамгаалах яамныхаа мэдээнээс иш татан NHK телевизийн сайтад өгүүлжээ.

Шумбагч онгоцнуудын эсрэг зориулалтын Ил-38 онгоцнууд Ното хойгийн орчимд хамтарсан хээрийн сургуулийнхан “эсрэг” талынхаа сөнөөгч онгоцнуудын довтолгоон ба баллистик пуужинг угтан сөнөөх сургуулилалтыг пуужингийн эсрэг Aegis системээр тоноглогдсон хөлөг онгоцнууд хийж байх үеэр үзэгдсэн байна.

Хамгаалалтын зориулалттай хээрийн сургуулийг түр зуур зогсоожээ. Хээрийн сургуулийн бүсэд нисч байсан Оросын онгоцнуудын зургийг NHK сайтад тавьсан байлаа.

Хээрийн сургуулийн үеэр тагнуулын материал цуглуулахаар гадаадын цэргийн онгоцнууд нисэх нь ердийн хэрэг  гэж бичихдээ харин Ил-38 онгоц шууд л хээрийн сургуулийн бүсэд гарч ирсэн нь өмнө байгаагүй хэрэг хэмээн NHK онцолсон байв.

Япон-Америкийн цэргийн "Хурц илд" ("Keen Sword") нэртэй хээрийн сургууль тэдний хамтарсан түүхэнд хамгийн том нь бөгөөд 34 мянган цэрэг, 40 хөлөг онгоц, 250 онгоц Японы талаас оролцож байна. АНУ-ын 10 мянган цэрэг, , нисэх онгоц тээгч "Жорж Вашингтон" хөлөгтэй нийт 20 хөлөг онгоц, 150 нисэх онгоц оролцож байгаа уг хээрийн сургууль энэ сарын 3-10-ны хооронд хийгдэж байгаа юм. Өмнөд Солонгос өөрийн цэргийн ажиглагч нараа ирүүлсэн байлаа.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж