Ассанжийг АНУ-д шилжүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Ассанжийг АНУ-д шилжүүлэхгүй

Карл Бильдт. Фото: AFP

WikiLeaks сайтын эзэн Жулиана Ассанжийг АНУ-д шилжүүлэх талаар яриа хэлцэл явуулаагүй гэж Agence France-Presse агентлагийн сурвалжлагчид Шведийн Гадаад хэргийн сайд Карл Бильдт мэдэгдсэн байна.

Швед  энэ сарын 1-нд Интерполоор дамжуулан Ассанжид эрэл зарласан юм. Түүнийг хүчин болон сексийн шахааны хэрэгт буруутгаж байгаа юм. WikiLeaks-ийг бүтээгч энэ сарын 7-нд Их Британид баривчлагдсан ба шүүх тэр өдөр нь түүнийг 14-ний өдөр хүртэл урьдчилан хорих шийдвэр гаргасан байв. Ассанжийг шилжүүлэх асуудлыг гурван долоо хоногийн дотор шийдэх ёстой. 

Өөрийн мөрдөн мөшгөлтийг нууц материалуудыг нийтэлсэнтэй холбон үзэж байгаа Жулиан Ассанж сайн дураараа Шведэд шилжүүлэгдэхээс татгалзсан байв. Түүний хүү ба өмгөөлөгч нар нь хэрэв түүнийг Шведэд өгвөл тэндээс АНУ-д шилжигдэн хүргэгдэх аюултай хэмээн айж байна.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж