Хятад өөрийн энх тайвны шагналыг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Хятад өөрийн энх тайвны шагналыг олгоно

Лянь Чань. Фото: AFP

Ослод Нобелийн энх тайвны шагнал гардуулж байх оргил үеэр Хятад “Кунзы”-н энх тайвны шагналыг гардуулах болсноо зарлав хэмээн Agence France-Presse мэдээлжээ.

Уг арга хэмжээг санаачлагч нарын нэг Тан Чаньлю мэдээлэхдээ 2010 оны энэ шинэ шагналыг Тайванийн дэд ерөнхийлөгч асан Лянь Чань авна гэлээ. Тэрээр эх газрын ба арлын Хятадын хоорондын холбоог бий болгосныхоо төлөө уг шагналаар шагнагдан 15 мянган ам.долларын чек авах гэнэ.

Хэн энэ шагналын ард байгааг Тан хэлээгүй ч үүнийг Хятадын Засгийн газар хийсэн гэдгийг тэрээр үгүйсгэв. Гэсэн ч Хятадын тэр энх тайвны шагналыг Норвегийн Нобелийн шагналын ёслолоос нэг хоногийн өмнө гардуулж байна.

Төрийн бүтцийг унагаах гэсэн хэргээр шоронд ял эдэлж байгаа Лю Сяобод Нобелийн энх тайвны шагнал олгосонд нь Хятадын Засгийн газар дургүйцэж, Нобелийн хорооны гишүүдийг “алиалагчид” гэж нэрлэсэн байв. Тэднийхээр дэлхийн хамтын нийгэмлэгийн ихэнх Люг шагнасанд дургүйцэж байгаа гэнэ.

Шагналыг нь Хятадын тэрслүү үзэлтэн ба түүний эхнэр эсвэл дотны нөхөд нь гардан авч чадахгүй. Хятадын эрх баригчид тэдэнд нутгаасаа явах зөвшөөрөл өгөөгүй юм. Мөн энэ үеэр Хятадтай эдийн засгийн нягт харилцаатай 19 орнуудын элчин сайд нар Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж