Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Ахынхаа тухай

Барагтаа л бол зүүдэнд орж ирдэггүй ах маань шөнө үе үе зүүдлэгдээд, бас гэнэ гэнэхэн сэтгэлд орж ирээд байх чинь. Алсад одсон ах минь эргэж ирэх гэж байгаа юм болов уу, эсвэл зул өргөж, хүж бариасай гэж надаас хүсээд байгаа юм болов уу?

Зулай дээрээ гишгэж төрсөн ганцхан ахтай байлаа. Амьд байсан бол он гараад 38 хүрэх байж. Цаг хугацаа гэж нүд ирмэхийн зуур л урсан өнгөрөх юм даа. Ахыгаа эх нутгийнх нь хөрс шороонд нойрсуулснаас хойш энгэрийн цас наймантаа хайлж, эрх хаврын цэцэгс зөөлөн хөрсөнд нь наймантаа нахиалчихжээ…

Ээжийг минь арьс махтай нь хатаагаад цэл залуугаараа одсон ахынхаа тухай бодох амаргүй байдаг юм. Ах маань үеийнхээ охидуудын ярианы сэдэв болохуйц царайлаг, дэгжин, бие хаа сайтай, сайхан залуу байлаа. Бас гарын ур дүй сайтай, түүний зурсан Жон Леннон, Сабрина, Майкл Жексон, “Чингис хаан” хамтлагийн дуучин Жаргалсайханы хөрөг зургууд гэрт минь, бас ахын найз нөхдийн гэрт олон жил өлгөөтэй байсансан. Зав зай гарвал бийр цаас нийлүүлээд л янз бүрийн юм хийгээд суучихна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж