Нүүрс тээвэрлэх автозамын асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэх автозамын асуудлыг шийдвэрлэнэ

Гашуун сухайт болон Шивээхүрэн чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн сайжруулсан шороон зам нь хүнд даацын автомашин олноор зорчдогоос хөдөлгөөний эрчим нэмэгдэж, гүн ховил, дэржигнүүр үүссэн, мөн замын зурвас газраар тээврийн хэрэгсэл зорчиж олон салаа зам бий болсон, тоосжилт ихтэй байгаа нь осол аваарийн гаралтыг ихэсгэх болсон аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрөгч сард хийсэн судалгаагаар 2010 онд улс хоорондын ачаа тээвэрлэлтэд гарсан зам тээврийн ослийн улмаас 11 хүн амь насаа алдсан байна.  Нүүрс тээвэрлэх замуудад гарч буй дээрх зөрчил дутагдлуудыг арилгуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олон удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулсны  үр дүнд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай автозамыг “Энержи ресурс” ХХК өөрийн хөрөнгөөр барихаар 2010 оны тавдугаар  сараас ажлаа эхлүүлсэн бол “Чинхуа Мак Нарийн сухайт” ХХК нь 2008 онд Монгол Улсын Засгийн газартай  байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу Мянганы замын босоо тэнхлэгийн эхлэл “Нарийн сухайт-Шивээ хүрэн” чиглэлийн 55.2 км хатуу хучилттай автозамыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулаад байгаа юм. Гэвч “Нарийн сухайт-Шивээ хүрэн” чиглэлийн энэ зам нь хүнд даацын автомашин зорчих боломжгүй зорчигч тээврийн зам учраас  нүүрс тээвэрлэлтийн автозамын асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай хэмээн   Авто замын газрынхан үзэж буй гэнэ.
 

Ж.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж