Эрчүүд яагаад зангиа зүүдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад зангиа зүүдэг вэ?

Бидний өмсдөг хувцас бүхэн өөрийн гэсэн үүрэгтэй. Гэтэл зангиа
хүзүүг барихаас өөр ямар хэрэгтэй юм бэ? Цамцны захыг нийлүүлдэг гэхэд
товч үүнийг хийчихнэ. Товчийг далдлан сайхан өнгөлөг харагдуулдаг юм бол
яагаад эмэгтэйчүүд зүүдэггүй юм бэ?

1660 онд Османчууд Австийн армид ялагдахад тэр үеийн Австри-Унгарын
эзэнт улсын хилийн дотор байсан Хорватын цэргүүдийг баатар болгон
Парист эзэн хааны дэргэд хүргэжээ. Тэд хүзүүндээ өнгө өнгийн алчуур
зүүсэн байсан нь Ромын үед номлогчид хоолойгоо дулаан байлгах гэж зүүдэг
байсан алчууртай төстэй байлаа. Хаанд энэ нь таалагдан хааны зангиат
цэргийг үүсгэжээ. Зангиа гэсэн нэр нь "Croat" гэсэн Хорват үгнээс
гаралтай аж. Тун удахгүй энэ моод Англид дэлгэрсэн бөгөөд зангиа
зүүгээгүй жентельменүүд өөрийгөө сайхан хувцасласанд тооцдоггүй болжээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж