720 тэрбумын үнэт цаас арилжжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

720 тэрбумын үнэт цаас арилжжээ

Монголбанкны нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны /ТБҮЦ/-ны ээлжит арилжаа өчигдөр болжээ. Өчигдрийн арилжаагаар Монголбанк 720 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10,87 хувийн жигнэсэн хүүтэйгээр арилжаалсан байна. Долоо хоногийн өмнө болсон хуралдаанд 718,1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10,95 хувийн хүүтэйгээр арилжиж байсан юм.

Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ гэдэг нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм байна. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг ажээ. 

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж