Та өөрийн төрсөн он, сар, өдрөө
бичээд нийлбэрийг нь нэг оронтой тоо гартал нэмж бодоорой. Дараах 1-9 хүртэлх
тооны аль нэг гарах бөгөөд таны зан араншинг тодорхойлох учиртай юм. Жишээ нь,
та 1979 оны 10 сарын 5-нд төрсөн гэж бодъё. Тэгвэл 1+9+7+9+1+0+5=32 буюу 3+2=5
гарч байна. Та 5 гэсэн дугаартай тайлбарыг уншина уу. Амжилт хүсье.

1.Биеэ тоосон
Сайн тал: Хатуужил сайтай. Уран бүтээлийн авъяас чадвартай, биеэ даасан,
өөртөө итгэлтэй нэгэн. Үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Сэтгэн бодох чадвар
болон ой тогтоолт сайтай. Өөдрөг үзэлтэй бөгөөд аливаа юманд идэвхтэй ханддаг.
Дутагдал: Маш түрэмгий болохоор удирдлагатайгаа зөрөлдөх тал
ажиглагдана. Бусдын үгийг сонсох дургүй. Хэний ч захиргаанд орохыг хүсэхгүй
бөгөөд харин ч өөрөө бүхнийг захирч байхыг эрмэлздэг. Бусад хүмүүстэй харилцаа
тогтоож найзлах эсвэл хайр дурлалын амт шимтийг мэдрэх чадвар дутагддагаас
амьдрал нь бүрэн дүүрэн аз жаргалтай байж чаддаггүй.