“Windows 7” үйлдлийн системийн тухай 7 зүйл | News.MN

“Windows 7” үйлдлийн системийн тухай 7 зүйл

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

“Windows 7” үйлдлийн системийн тухай 7 зүйл

“Windows Vista”-г эс тооцвол бүрэн утгаараа олны хэрэгцээг хангаж чадсан “Windows XP” үйлдлийн систем гарснаас хойш найман жилийн дараа програм хангамжийн салбарт манлайлагч “Microsoft” корпораци шинэ үйлдлийн системээ гаргаж байна. 2009 оны аравдугаар сарын 22-нд худалдаанд гарсан “Windows 7” үйлдлийн систем нь ашиглахад энгийн, хялбар, мэдрэгчтэй дэлгэцтэй компьютерт суулгаж, хэрэглээг хялбаршуулах боломжтойгоос гадна сүлжээнд холбогддог компьютерт суулгахад ихээхэн тохиромжтой гэдгээрээ олны анхаарлыг татаж буй. Ингээд “Windows 7” үйлдлийн системтэй холбоотой хамгийн энгийн хэрнээ чухал долоон зүйлийн талаар товчхон хүргэе.

Хоцрогдсон компьютерт Windows 7 үйлдлийн системийг суулгаж болох уу?
Магадгүй л юм. Хэрэв компьютер чинь Windows Vista үйлдлийн системийг суулгахад хэвийн ажиллаж байсан болно мэдээж хэрэг Windows 7-г суулгахад ямар нэг асуудал үүсэхгүй. Компьютерийнхаа үндсэн үзүүлэлтийг нэг шалгаад үз. Windows 7-г суулгахын тулд таны компьютер хамгийн багадаа доорх үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Үүнд: 1.0GHz-ээс дээш үзүүлэлттэй процессор, хамгийн багадаа 2GB RAM мөн хатуу дискний чинь багтаамж дор хаяж 16GB байх хэрэгтэй. Хэрэв компьютерийн техник хангамжийн талаар мэдлэг тааруухан бол http://www.microsoft.com/windows/windows-7/get/upgrade-advisor.aspx хаягаар орж, “Windows 7 Upgrade Advisor” гэх бага хэмжээний программыг татан авч ажиллуулснаар компьютерт тань Windows 7 үйлдлийн систем таарах уу, үгүй юу гэдгийг хялбархан мэдэж болно. Энэ программ таны компьютерийн юу нь болох, юу нь болохгүй, юуг сайжруулах хэрэгтэй талаар бүгдийг хэлээд өгнө.

Windows 7-г суулгахад хэр үнэтэй вэ?

Компьютераа ямар төвшинд ашигладгаас чинь хамаараад үнэ нь өөр өөр байх болно. Тодруулбал, аль хувилбарыг сонгохоос хамаараад Windows 7 үйлдлийн систем нь 120-220 ам.долларын үнэтэй. Гэхдээ Vista юмуу XP үйлдлийн системээ хангалттай гэж үзэж байвал зайлшгүй Windows 7-г худалдаж авах шаардлагагүй л дээ. Гэхдээ нэгэнт Windows XP анх гарснаас хойш найман жил өнгөрчихсөн болохоор ер нь бол хоцрогдож байна гэсэн үг. Ядаж л зарим нэг шинээр гарсан программыг бүрэн гүйцэд ажиллуулж чадахгүй. Харин шинэхэн үйдлийн систем шинэ программыг амжилттай ажиллуулахаас гадна аюултай хакерууд, вирусаас хамгаалах чадварын хувьд ч өндөр байна. Тиймээс одоо биш ч гэсэн хэзээ нэг цагт сайжруулах хэрэг заавал гарна.

Windows 7-гийн аль хувилбар нь хамгийн тохиромжтой вэ?

Ихэнх энгийн хэрэглээний компьютерт Windows 7 Home Premium /119.9 ам.долларын үнэтэй/ хувилбар тохиромжтой. Энэ хувилбарт ойрын хэрэглээний шаардлагатай үндсэн программуудыг бүгдийг нь багтаасан байгаа.
Харин бага хэмжээний бизнес эрхэлдэг, эсвэл гэрээсээ ажлаа хийдэг хэрэглэгчдэд Professional /199.99 ам.долларын үнэтэй/ хувилбар нь илүү тохирох болов уу. Мэргэжлийн төвшинд ажилладаг хүмүүст бол 219.99 ам.долларын үнэтэй Ultimate хувилбарыг компанийн зүгээс санал болгож байгаа.

Windows 7-г суулгах төвөгтэй юу?

Хэрэв Windows Vista үйлдлийн системтэй байж байгаад сайжруулж /upgrade/ байгаа бол маш амархан. DVD-ROM руугаа дискээ хийлээ, үлдсэнийг нь Windows 7 өөрөө гүйцэтгэх болно. Харин  Windows XP-г сайжруулах гэж байгаа бол бага зэрэг ярвигтай. Юун түрүүнд хэрэглэгч шаардлагатай чухал файлуудаа нөөцөлж, хатуу дискээ форматлаад, дараа нь Windows 7 үйлдлийн системийг суулгана.

Тусламж шаардлагатай болвол яах вэ?

Технологи, компьютерийн талаар мэдлэг сайтай найз нөхөд, хамаатан садан, эсвэл хөрш чинь байхгүй атал ямар нэг тусламж авах шаардлага гарвал “Microsoft”-ын “Windows 7 Solution Center”-т хандаж болно. Ингэснээр онлайнаар хүссэн мэдээллээ авах боломжтой юм.

Windows 7 хуучин XP-д ажилладаг программуудыг ажиллуулж чадах уу?

Ихэнх тохиолдолд чадна. Vista-гийн дутууг нөхөх үүднээс Microsoft-ын мэргэжилтнүүд Windows 7 үйлдлийн системд XP Mode-ыг нэвтрүүлсэн байна. Хэдийгээр таны компьютер Windows 7 үйлдлийн системтэй боловч XP Mode горимыг сонгосноос хиймлээр XP үйлдлийн системд шилжиж, ингэснээр зөвхөн XP үйлдлийн системд ажилладаг хуучин программуудаа төвөггүй ашиглаж болно. Гэхдээ XP Mode нь зөвхөн Professional болон Ultimate хувилбарт багтсан байгааг анхаараарай.

Windows 7-гийн шинэлэг, содон зүйлс

–    Wallpaper буюу дэлгэцийн ханын цаасны тал дээр Microsoft арай өөр байдлаар хандсан байгаа. Тодруулбал, хуучин ихэнхдээ байгалийн гоо үзэсгэлэнг харуулсан фото агшин байдаг байсан бол энэ удаад Windows 7 үйлдлийн системд хийсвэр, сэтгэхүйн төрөл бүрийн зургийг түлхүү оруулжээ.
–    Library-гийн тусламжтайгаар өөрт шаардлагатай текст, фото, аудио болон видео файлыг компьютерийнхаа хаана ч байсан олж, нэгтгэж, нэг хавтсанд төвлөрүүлэх боломжтой.
–    AeroPeek нэртэй шинэ хэрэглүүр нь таны ажиллаж буй цонхны ард байгаа нээлттэй цонхыг товч байдлаар танд харуулна. Түүнчлэн AeroSnap-ын ачаар дэлгэцэнд нээлттэй байгаа цонхыг шилжүүлж, жижигрүүлж, томруулснаар нэгэн зэрэг олон цонхыг харах боломжтой юм.
–    Эцэст нь, Windows 7 үйлдлийн систем нь өмнөх Windows-ын хувилбаруудтай харьцуулахад эрчим хүчинд хэмнэлттэй байх болно. Учир нь, онолын хувьд бол дэлгэцэндээ нэгэн зэрэг олон цонх гаргаж, зэрэг олон программ дээр ажилласнаар цаг хэмнэж, улмаар эрчим хүч хэмнэх гэнэ.

 С.Цэлмэг

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Отдийй 2010-04-01 66.181.179.166

Баярлалаа

Avatar

Зочин 2010-04-01 202.5.206.3

7төрлийг нь илүү тодорхой бичээ

Avatar

Зочин 2010-04-01 203.194.115.215

чай

Avatar

sonirhogch 2010-04-01 103.9.88.114

zaaval 100-200n$ -r hudaldaj avah shaardlagatai yu esvel gadur bichuuleed avchdag teheer yu ni uur bdiin be

Avatar

Номиндарь 2010-04-01 202.179.14.92

баярлалаа…

Avatar

зулаа 2010-04-01 202.131.239.66

баярлалаа

Avatar

зулаа 2010-04-01 202.131.239.66

баярлалаа

Avatar

yagshd 2010-04-01 49.138.93.54

Torrent yum uu P2P-r tataad DVD-nd huuulaad esvel USB drivert bicheed suulgaad Windows Geniune hiideg pro unshuulaad l 220Dollariin untei Ultimate-g chine hergelchihne za

Avatar

urnukhbayr 2010-04-01 202.126.91.234

iim ymiig hvn unshhuu

Avatar

soko 2010-04-01 202.179.11.10

guij bn

Avatar

zula 2010-04-01 202.179.11.10

ilvv todorxoi bj bolxuuuuuuuuuuuuu

Avatar

zula 2010-04-01 202.179.11.10

ilvv todorxoi bj bolxuuuuuuuuuuuuu

Avatar

Bair tureesluulne 2010-04-01 114.164.197.84

Arslanta guur in oir zaswar hiisen dulaan 2 oroo bair tureesluulne Une hymd mash dulaan Hagas tawilgata Utas 98090650

Avatar

tuugi 2010-04-01 127.0.0.1

yaj tatah abdag yum beeee

Avatar

hn 2010-04-01 127.0.0.1

2GB gej tashaa medeelel bna 512MB deer ch gesen suunagehdee joohon udaan ajillana 1GB bhad bolnoo dajgui ajillaj bna

Avatar

Vpechatlenie 2010-04-01 127.0.0.1

2GBin ram arai hurtsadna aa gehdee bvr hamgiin bagadaa shv tehnologiin hugjliig dagaj hugjie geheer bolomj daanch zaagdahgvi yum da

Avatar

ЭМНЭЛЭГ 2010-04-01 127.0.0.1

25 ХҮНИЙ ОРТОЙ ЭМНЭЛЭГ НЭЭГДЛЭЭ МАНАЙД ХҮҮХЭД МЭДРЭЛ ХЭЛ ЗАСАЛ ЗҮРХ СУДАС ЭМЭГТЭЙЧҮҮД ДОТОР ЭХО ЗЭРЭГ ҮЗЛЭГИЙН ЭМЧ НАР 1630-2000 ЦАГУУДЫН ХООРОНД ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙН-ХАЯГБЗ-14 ХОРОО 14 ХОРООЛОЛ ӨГӨӨМӨР ЗАХЫН ЗҮҮН ТАЛЫН ШАР БАЙШИНДУТАС99249838

Avatar

Зочин 2010-04-01 127.0.0.1

Hamgiin bagadaa 2gb arai l bishee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж