СПА бүтээгдэхүүнийг энгийн хэлээр тайлбарлах нь

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

СПА бүтээгдэхүүнийг энгийн хэлээр тайлбарлах нь

Бид
орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж ойрын жилүүдэд натурал буюу байгалын
гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх дуртай болсоор байгаа билээ. Тэр
дундаа эмэгтэй хүний гоо сайхныг төгс болгохын төлөө хэн хүнгүй л зүтгэж
байгаагийн дээр эр эмгүй хэрэглэхэд нэн тохиромжтой хэн хэнд нь таарсан
арьсны онцлог заахгүй бүтээгдэхүүн бүтээх нь хамгийн сүүлийн үеийн
зорилт болоод байгаа билээ. Үүний нэг эхлэл бол биеийн тос спа
бүтээгдэхүүн юм. Спа гэдэг нь (SPA) Sanus per Aquam эсвэл Sanitas pro
Aqua буюу Усны тусламжтай эрүүлжих нь юм уу, эсвэл усаар дамжуулан
эрүүлжих гэсэн утгатай Латин үг юм. Эртний Римийн үеээс алдаршисан
энэхүү эмчилгээний арга нь ямар нэгэн биеийн таагүй байдлыг усанд орох
замаар эмчилж эхэлсэн түүхтэй. Мэдээж янз бүрийн далай тэнгисийн болон
шавар, далайн давс, ургамалын ханд зэргээр баяжуулсан усанд орсны дараа
тэрхүү арьсыг анагаах арьсаар дамжуулан биеий эрүүлжүүлж нөхөн сэргээх
тос болон тосон түрхлэг хэрэглэх хэрэгтэй. Энэ бүхнээр дамжуулан биед
хуримтлагдсан хорыг гадагшлуулан цусны эргэлтийг сайжруулах, эд эрхтний
үйл ажиллагааг идэвхижүүлж амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэх үйлчилгээ
үзүүлж байна гэсэн үг юм. Уг эмчилгээнд хэрэглэгдэж байгаа бүхэн цэвэр
байгалийн гаралтай хүний биед ямар ч хор нөлөөгүй зүйл байх ёстой бөгөөд
өөр өөрийн үүрэгтэй тусгай ургамалаас гаргаж аван жорыг нь тааруулан
найруулсан байх ёстой юм. Бид эмэгтэй хүний гэлтгүй эрчүүдэд ч хэрэглэж
болно гэж хэлсэн нь ийм нэг энгийн утгатай.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж