
Харин дизелийн түлшинд 20 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээсэн байна. Уг шийдвэрийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ногдуулахаар, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварын хэмжээг хэвээр мөрдөхөөр болов. Ингэснээр дотоодын зах зээл дэх жижиглэн худалдааны үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна хэмээн холбогдох газраас үзэж буй юм. Энэ талаар Газрын тосны газрын Хангамжийн хэлтсийн зохицуулалтын дарга Б.Бадарчаас тодрууллаа.
-Зарим боомтоор орж ирж буй автобензинийн онцгой албан татварыг нэмэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байгаа. Автобензинийн онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ өсөх үү?
-Тийм асуулдал байхгүй. Дотоодын зах зээлд худалдаалж буй жижиглэн худалдааны шатахууны үнийг тогвортой байлгахын тулд ийм шийдвэрийг гаргасан. Тэгэхээр хэрэглэгчдэд хандаж хэлэхэд онцгой албан татвар нэмэгдлээ гээд шатахууны үнэ өсөхгүй.
-Өмнө нь автобензинийн онцгой албан татварыг чөлөөлсөн хэрнээ шатахууны үнэ өссөн шүү дээ?
-Шатахууны үнэ өсөхгүй, энэ сарын сүүлээр харин буурч магадгүй. Оны сүүлээр шатахууны үнэ буух хандлагатай байгаа.
Ж.ЭРХЭС