Шатахуун түгээх станцуудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтад шатахууны бөөний худалдаа эрхэлдэг таван агуулах , жижиглэнгийн худалдаа эрхэлж буй 45 шатахуун түгээх станц хамрагдсан байна. Хяналт шалгалтын явцад давхардсан тоогоор 1236 зөрчил илэрсэн бөгөөд шалгалтын явцад 348 буюу нийт зөрчлийн 28.1 хувийг газар дээр нь арилгуулж ажилласан бол 14 шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаагаар, нэг шатахуун түгээх станцын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоожээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж