“Rolling Stone” Ленноны ярилцлагыг нийтэллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

“Rolling Stone” Ленноны ярилцлагыг нийтэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өчигдөр алдарт “Битлз” хамтлагийн гишүүн Жон Ленноны нас барсны 30 жилийн ойн өдөр тохиосон билээ. Энэхүү өдөр дуучныг эргэн дурсах олон арга хэмжээ болсон. Үүний нэг нь хамгийн олон уншигчтай “Rolling Stone” сэтгүүл Жон Ленноны нас барахаасаа гурав хоногийн өмнө өгсөн ярилцлагыг анх удаа бүтэн эхээр нь нийтэлсэн явдал юм. Энэхүү ярилцлагыг тус сэтгүүл дуучныг нас барсны дараахан товчлон гаргаж байсан аж. Жонатан Котт есөн цагийн турш дуучинтай ярилцсан ба өнөөг хүртэл уг ярилцлага бүрэн эхээрээ уншигчдийн хүртээл болоогүй байсан юм.

    “Энэ оны эхээр би өөрийн хуучин зүйлсээ цэвэрлэж байх үеэрээ нандигнаж хадгалсан байсан хэдэн зүйлсээ олсон юм. Түүн дотор дуучинтай хийсэн ярилцлага бүхий хоёр кассет маань байсан. Хэдийгээр 30 жилийн өмнөх яриа ч гэсэн яг л амьд юм шиг сэтгэл зүрхийг соронзон мэт татсан хэвээр байсан юм” хэмээн Жонатан Котт ярьжээ.

    Жон Леннон 40 настайдаа 1980 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр өөрийн байрныхаа гадна буудуулж нас барсан юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж