Ч.Батцэнгэл маргааш тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Ч.Батцэнгэл маргааш тоглолтоо хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Соёлын тэргүүний ажилтан Ч.Батцэнгэлийн “Гэгээн наранд ойрхон өслөө” тоглолт энэ сарын 10-ны баасан гаригт буюу маргааш 19 цагаас АСА циркт болно. Тэрбээр таван жилийн өмнө “Очирваань уулын цагаан үүл” нэртэй тоглолтоо Бөхийн өргөөнд хийж байсан юм. Түүнийг “Хүүдээ”, “Очирваань уулын цагаан үүл”, “Алтан гандигаар найгалзах орчлон”, “Тоодгор багын нутаг” зэрэг олон арван дуугаар нь ард түмэн сайн мэдэх болсон. Ч.Батцэнгэл энэ удаагийн тоглолтоо “Гэгээн наранд ойрхон өслөө” хэмээн нэрлэжээ. Гавъяат жүжигчин Д.Жаргалсайханы дуулсан, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын шүлэг “Гэгээн наранд ойрхон өслөө” дууг тэрбээр сэргээн дуулж олонд хүргээд байгаа тул уг бүтээлээрээ тоглолтоо нэрлэсэн гэнэ.  

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж