Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Опра: Би лесби биш

Шоу
нэвтрүүлгийн хатан хаан, “Медиа могул” Опра Уинфри лхагва гаригт ABC
телевизийн шоу нэвтрүүлэгт оролцон сэтгүүлч Барбара Уолтерстой чин
сэтгэлийн яриа өрнүүлжээ.

Хөтлөгч Опрагаас найз Гейл Кингтэй ямар
харилцаатай тухай асуухад “Тэр бол надад хэзээ ч байгаагүй ээж гэдэг
хүнийг орлодог ээж. Хүн болгон ийм эгчтэй байх юмсан гэж хүсэхээр тийм
сайн эгч. Мөн хамгийн сайн найз. Би түүнээс илүү хүнийг мэдэхгүй” хэмээн
нулимсаа барьж чадахгүй сэгтэл догдлон хэлжээ.

“Би түүний тухай
өмнө нь магадгүй хэзээ ч ингэж ярьж байгаагүй байх. Тиймээс би нулимсаа
барьж чадахгүй байна” хэмээн нэмж хэлсэн байна.

Гейл Кинг бол
Опрагийн хамгийн сайн найз ба түүний “O” сэтгүүлийн редактор юм. Тэд
1980-аад оны үеэс танилцан хамтран ажиллах болсон ба тэднийг ижил
хүйстэн хэмээн хэвлэлүүдээр бичдэг юм.

Энэ талаар Опрагаас
асуухад “Би лесби биш. Би хэзээ ч лесби байгаагүй, байх ч үгүй. Гэхдээ
намайг ингэж хэлэхээр хүмүүс худлаа ярьж байна гэж бодох байх. Би яагаад
худлаа ярьж нуух ёстой гэж. Энэ миний өөрийнхөөрөө амьдардаг амьдралын
зарчимд маань нийцэхгүй. Тиймээс би хэрвээ үнэхээр лесби байсан бол
тэрнийгээ хэзээ ч нуухгүй байх байсан” хэмээжээ.

Уг ярилцлагыг
АНУ болон 145 орны сая сая үзэгчид үзсэн ба тэдний өмнө Опра бизнесмен
Стедман Грэмийг өөрийнхөө хайрт хэмээн зарлаад, 20 жилийн турш дотно
харилцаатай хэвээр байгаагаа хэлсэн юм. Хэдийгээр хэвлэлийнхний нүдэнд
хамтдаа өртөөд байдаггүй ч энэ нь тэдний харилцаа хөндийрсэн гэсэн үг
биш гэнэ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж