Тамхины хяналтын хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Тамхины хяналтын хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Дунд сургуулийн сурагчдын дунд судалгаа хийхэд 80.9 хувь нь худалдагч нар нас харгалзахгүйгээр бидэнд тамхи худалддаг гэсэн хариулт өгчээ. Мөн тамхитай холбоотой сурталчилгааг хаанаас авдаг вэ гэхэд 58.9 хувь нь гудамжны самбараас гэсэн хариулт өгсөн байна. Түүнчлэн 10.2 хувь нь тамхи үйлдвэрлэгчид үнэгүй тамхи авахыг санал болгодог гэх хачирхалтай хариулт ч өгчээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн хувьд тамхи үйлдвэрлэгч найман компани байдаг аж. Тэдгээрээс хоёр нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд дунд сургуулийн сурагчдын дунд тамхины хэрэглээ эрс өсч байгаа нь судалгаагаар батлагджээ. Тодруулбал, өсвөр насны охидуудын дундах тамхидалтын төвшинг авч үзэхээр 13 хүртэлх насныхны 14 хувь, 15 хүртэлх насны 37.8 хувь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан юм байна. Тиймээс гишүүд өсвөр насны охидын дунд тамхины хэрэглээ ийн өссөн нь гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэхээс аргагүй. Үүнд хатуу хяналт тавьж, импортоор оруулж ирж байгаа тамхины татварыг нэмэгдүүлэх, мөн ширхэгээр тамхи татахыг хатуу хориглох ёстой гэж үзэж байна.

Г.Дарь  
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж