Дөрөвдүгээр сард iPad-2 гарах уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сард iPad-2 гарах уу?

“Apple” компани ирэх жилд iPad-ын дараагийн хувилбарыг гаргахаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл тархаад байгаа юм. Шинэ хувилбар гарах нь тодорхой байгаа ч ирэх онд гарна гэсэн цуурхал худлаа байх магадлал өндөр байгаа аж. Компанийн хувьд хэдийнээ iPhone болон одоогийн iPad-ын гүйлгээгээр асар их хөрөнгө босгож чадаж байгаа тул эдгээр бүтээгдэхүүний зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэхийг зорих болно гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

“Apple” компанийн хувьд шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ талаарх мэдээллийг нууцалж, хэрэглэгчдэд гэнэтийн бэлэг барих дуртай билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж