Үнэт металлын ханш унасан ч цаашид өснө

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Үнэт металлын ханш унасан ч цаашид өснө

Лхагва гаригийн арилжаанд алт болон мөнгөний ханш унасан ч цаашид их хэмжээгээр өсөх төлөвтэй байна хэмээн шинжээчид хэлэв. Энэ нь еврогийн хямралтай холбоотой гэжээ. Лондоны бирж дээр 1430,95 ам.доллар болж рекорд тогтоосон унц алтны үнэ өчигдөр 1371,45 ам.доллар бол, 4,2 хувиар хямдарчээ. Харин мөнгөний үнэ 30 жилийн өндөрлөгөөс бууж, унц нь 27,96 ам.доллар болов. Мягмар гаригт тус металлын үнэ 30,68 ам.доллар болж байсантай харьцуулахад өчигдрийн арилжаанд даруй 8,9 хувиар хямдарсан байгаа аж.

Шинжээчдийн зүгээс Европын зах зээлд уналт үүсч, удалгүй АНУ, Европт Зул сарын баярын амралт эхэлж, биржүүд хаагдах тул металлын арилжаа буурах бөгөөд үнэ буурна гэжээ. Цагаан алт, палладигийн үнэ ч мөн унасан байна.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж