Ноолуурын салбарын талаар илтгэл тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Ноолуурын салбарын талаар илтгэл тавьжээ

Дэлхийн ноолуурын томоохон үйлдвэрлэгчид, салбарын мэргэжилтэн судлаачид оролцдог "Cashmere World 2010" олон улсын үзэсгэлэн, зөвлөгөөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо саяхан болжээ. Энэ жилийн “Cashmere World” үзэсгэлэнг Хятад улсад зохион байгуулах болсон нь тус улс дэлхийн ноолуурын салбарт томоохон байр суурь эзэлдэгтэй холбоотой хэмээн зохион байгуулагчид нь мэдэгджээ. Байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болсон ноолуурын хэрэглээний  60 хувийг БНХАУ, 30 хувийг  Монгол Улс үйлдэврэлэдэг бол  үлдсэн 10 хувийг Афганистан, Энэтхэг, Непал зэрэг орнууд үйлдвэрлэж байна. Үзэсгэлэнд ноолуурын салбарт ажилладаг олон улсын нийт  60 үйлдвэр компани түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатны бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

Үзэсгэлэн, форумд Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, "VSO project" төслийн зохицуулагч Хишигжаргал, ХХААХҮЯ-наас салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, МННХолбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон "Говь" ХК, "Монгол Нэхмэл" ХК, “Гоёо” ХХК, "Алтай" ХХК, "Гоёл" ХХК" зэрэг салбарын  томоохон үйлдвэр компаниуд оролцоод ирлээ.

Үзэсгэлэнд оролцсон УИХ гишүүн Ц.Сэдванчиг, "VSO project" төслийн зохицуулагч Хишигжаргал нар Монголын ноолуурын салбарын талаар илтгэл тавьж, хуралд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
 

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж