
Нью Йоркийн бирж дээр баррель нефтийн үнэ 41 центээр буурч, 88,28 ам.доллар болсон болж, Лондонд Брент нефть 62 центээр хямдарч, баррель нь 90,77 ам.доллар болжээ. Хэдийгээр тус бүтээгдэхүүний үнэ “засагдах” хандлагатай болж ирж байгаа ч ирэх онд хэрэгцээ их байх тул өндөр үнэтэй хэвээр байх төлөвтэй байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлагаас 2010 оны хэмжээнд газрын тосны хэрэгцээ өдрийн 2,3 сая баррель байна гэсэн нь сүүлийн 30 жилийн туршид хамгийн өндөр хэмжээ аж. Гэхдээ 2004 онд л өдрийн хэрэглээ гурван сая баррель болж байсан тохиолдол байдаг юм.
Э.Очирт