WikiLeaks: Жулиан Ассанж одоо яах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

WikiLeaks: Жулиан Ассанж одоо яах вэ?

Дэлхий нийтэд шуугиан тариад буй “WikiLeaks” вэб сайтын ерөнхий эрхлэгч, үүсгэн байгуулагч Жулиан Ассанж мягмар гаригт Лондонгийн цагдаагийн байгууллагад өөрөө очиж, баривчлагдсан билээ. Түүнийг Швед улсад хүчин, бэлгийн дарамт болон албадан шаардсан хэргээр буруутгаж, баривчлах зөвшөөрөл олгосон юм. Ассанжийн эсрэг хоёр эмэгтэй гомдол мэдүүлээд байгаа билээ. Одоо тэрбээр хорионд байна. Тэгвэл цаашид юу болох бол? АНУ дахь өмгөөлөгч Эрик Холдер энэ талаар хариулт өглөө.

Их Британид Ассанжийг баривчилсан явдал түүнийг АНУ руу шилжүүлэхэд хялбар болгох уу? Энэ нь яг баривчилгаа байсан уу эсвэл Британийн хуулийн байгууллагын мэдээлсэн шиг түр хорьж байгаа юу?

Түүнийг эрэн сурвалжилж, АНУ-ын зүгээс мөрдөж байгаа тохиолдолд түүнийг шилжүүлэхэд илүү хялбар болж байгаа нь тодорхой. Харин баривчилгаа болон саатуулсан хоёрын ялгаа тийм ч чухал биш болов уу. Хамгийн чухал нь Ассанжийг хорьсон байгаа явдал.

Ассанжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Женнифер Робинсон CNN-д хэлэхдээ Британи үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөөг илүү хамгаалдаг тул Шведийн зүгээс Ассанжийг өөрийн шүүх рүү шилжүүлэх хүсэлт тавиад байгаа. Харин шведүүд түүнийг АНУ руу шилжүүлэх магадлал өндөр байгаа тул үүний эсрэг түүний өмгөөлөгчдийн баг тэмцэж байгаа гэсэн. Үүнтэй санал нийлэх үү?

Би нарийн хэлж чадахгүй байна. Гэхдээ Их Британиас хэргийг нь шилжүүлж болзошгүй. Британийн шүүх ямартай ч Ассанжийг Швед рүү шилжүүлэхийн өмнө хэргийг нь нягталж үзэх болно.

Ассанжийг АНУ руу шилжүүлсэн тохиолдолд түүний эсрэг Хууль зүйн яам хуулийн хүрээнд ямар үйлдэл хийх боломжтой вэ? Америкийн хөрсөн дээр буувал түүнд юу тохиолдох бол?

Эхлээд түүнд хэрэг үүсгэж, дараад нь шилжүүлэх ёстой. Шилжүүлсний дараа хэрэг үүсгэх бус. Магадгүй АНУ-аас нууц мэдээллийг зөвшөөрөлгүйгээр тараасан гэсэн хэрэг үүсгэх байх. Эсвэл Тагнуулын ажиллагаа явуулсан хэрэг ч тулгаж болох юм. Ассанж бол нууц материал хүлээж авсан сонингийн эрхлэгчтэй ижилхэн. Ийм материалыг хэвлэн нийтлэх ёсгүй байдаг. Ямартай ч түүний хэрэг маш ноцтой зүйл юм.

Та Ассанжийг өмгөөлж байсан бол хамгийн эхлээд ямар гурван зүйл хийх вэ?

Төрийн яамны материалуудыг “WikiLeaks” хэрхэн авсан талаарх фактуудыг мэдэж авна. Ассанжийг шоронд суулгахгүй байх хэлэлцээрийн Шведтэй хийнэ. Дараад нь үгээ чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжигчидийг дэмжлэгийг авах ажил хийх болно.

Ассанжийн шүүх хурал арванхоёрдугаар сарын 14-нд болно. Түүнийг шүүх хуралд оролцох үед юу болох бол?

Төдийлөн их зүйл болохгүй л болов уу. Гол асуудал нь Жулиан Ассанж шилжүүлэх явдлыг зөвшөөрч, Швед рүү явах эсэх байна. Хэрэв зөвшөөрсөн тохиолдолд Их Британи дахь хууль зүйл ажиллагаа эцэс болох юм. Харин өөрийн хүсэлтээр Швед рүү явахгүйгээр шийдвэл түүнийг шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх тов гарах юм.

Эх сурвалж: CNN

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж