Энэ хавар таныг гоёх 5 гоёл

Хуучирсан мэдээ: 2010.04.01-нд нийтлэгдсэн

Энэ хавар таныг гоёх 5 гоёл

Бүрх малгай
Таныг дэгжин харагдуулахаас гадна хаврын салхинаас таны үсийг хамгаалах болно.

Хүзүүний ороолт

Ямар ч хувцсан зохицох өргөн, зөөлөн, нимгэн материалтай гэгээлэг өнгийн ороолт энэ хаврын гоёл. 

Тод өнгийн гар цүнх

Өвлийн цүнхний өнгө ихэнхдээ хар байдаг. Тиймээс өвлийн турш хар өнгөтэй цүнх барьсан юм чинь одоо өнгөө солиод үзэцгээе. Тод өнгийн цүнх таныг өнгөлөг, дэгжин бас залуу харагдуулна.


Өсгийтэй гутал
Өндөр өсгийтэй гутал мода хэвээр байна. Гэхдээ хоншоор нь бага зэргийн шөвгөр болсон. Платформ ултай, өсгийний хувьд их өндөр, олон оломтой гутал энэ хавар таныг гоёх нь.


Гүн ухлаадастай пальто
Энэ жилийн хувьд пальто, цувны загвар энгийн, цэвэрхэн байх гэнэ. Ер нь бол шулуун энгийн загварууд зонхилох юм байна. Урт нь гэвэл өвдгөөр татсан юм уу эсвэл гуяар татсан богино загвартай байна.
Н.Цэнд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж