Beyonce нөхөртөө Bugatti Veyron бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Beyonce нөхөртөө Bugatti Veyron бэлэглэв

Хөгжмийн ертөнцийн хамгийн сайхан хос болох Beyonce Jay-Z хоёр бие биедээ тансаг бэлэг барьдгаараа алдартай. Энэ сард Jay-Z-гийн 41 насны төрсөн өдөр болж байгаа ба Beyonce нөхөртөө 2 сая ам.долларын үнэтэй Bugatti Veyron Grand спорт машин бэлэглэжээ.

Jay-Z тансаг зэрэглэлийн машины цуглуулгатай. Харин түүний цуглуулгад Bugatti байхгүй байсан ба үнэхээр сюрприз барьсан бэлэг болж чадсан байна. Хэдийгээр энэ машин нь чамгүй үнэтэй машины тоонд ордог ч хосууд мөнгөний хувьд санаа зовох зүйл огтхон ч байхгүй. Учир нь тэд өнгөрсөн оны хамгийн баян хосоор шалгарсан ба нийтдээ 107 сая ам.долларын орлого олсон юм.

Уг жагсаалтад Brad Pitt, Angelina Jolie 52 саяын орлоготой, David, Victoria Beckham нар 44 сая ам.долларын орлоготойгоор удаах байруудад бичигдсэн юм.

Сонирхуулахад одоогоор Холливуудын оддоос Simon Cowell, Tom Cruise хоёр Bugatti хөлөглөдөг аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж