
“Cosmo love Show”-нд дэлхийн оддоос гадна Монголын “Киви” хамтлагийнхан “Z-Tone”, “Тэнгэр газрын дунд” дуугаараа үзэгчдэд мэндчилсэн. Мөн дуучин Д.Болд сүлд хит болоод буй “Нам гүм дундаас” дуугаа дуулсан. Шинэ залуу дуучдаас “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа, “Universe Best Songs-2010” наадмын тэргүүн дэд байрын шагналт Н.Өнөржаргал нар үзэгчидтэй мэндчилж, ая дуугаараа бэлэг барьсан. Поп дуучин Б.Баярцэцэг “Оросын гайхамшиг” Олег Безинскихтэй хослон дуулсан нь үзэгчдээс харамгүй алга ташилтыг хүртлээ. Оройтож эхэлсэн шоу 22.30 цагт өндөрлөж, уран бүтээлчид ирсэн зочдыг хүлээж авах ”VIP” party “Marshall Luxury club”-т болов. “VIP” party-д шоу тоглолтод оролцсон уран бүтээлчид оролцов. Мөн “Cosmopolitan” Монгол дахь сэтгүүлийн ерөнхий редактор З.Болор нэмэгдсэн байлаа. Үдэшлэгийн хөтлөгчөөр жүжигчин Э.Ууганбаяр, “Х-Түц” продакшны жүжигчин С.Тэмүүжин нар ажиллаж, “VIP” party “Todes” хамтлагийн бүжгээр цааш үргэлжлэн, Олег Безинских жааз дуугаараа зочдыг бүжигт урьсан.
Үүний араас “Киви” хамтлаг тайзнаа гарч, “Todes” хамтлагийн фэнүүд болох “Галт шувуу” хамтлагийн охид ч тэдэнд өөрсдийн бүжгээ сонирхуулсан. Мэдээж дэлхийн шилдэг хамтлагийг бүжгийг харсны дараа “Галт шувуу” ч бас “шок”-онд орсон бололтой, хөдөлгөөн нь эрс саараад эхэлсэн тул хөтлөгч залуу “Манайхаан ойлгоорой. “Галт шувуу” хамтлагийнхан мэргэжлийн бүжигчид биш, сонирхогчид шүү. Бүгдээрээ арван жилийн хүүхдүүд” хэмээн зөөлрүүлсэн.