
Кот Д’Ивурын Ерөнхийлөгчийн сонгууль одоо хүртэл шийдэгдээгүй байна. Сөрөг хүчний тэргүүн Алассане Оуаттара энэ сонгуульд илүү 54,1 хувийн санал авсан гэж Сонгуулийн хорооноос зарласан ч эрх баригч Лорент Гбагбо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй буй төдийгүй бямба гаригт Оуаттараг тангараг өргөх үед өөр газар мөн тангаргаа өргөсөн байна. Харин үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс буруушааж, сонгуулийн ялагч нь Оуаттара мөн хэмээн мэдэгджээ.
Аюулгүйн зөвлөл Кот Д‘Ивуарын иргэдийн сонголтыг дэмжихийн тулд хамтран зүтгэнэ хэмээн мэдэгдсэн юм. Байгууллагын хурлын үеэр ОХУ-ын зүгээс НҮБ-д шүүмжлэлтэй хандав. Аливаа улс орны сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн аль нэгийг нь дэмжих нь НҮБ-ын эрх мэдлээс хэтэрсэн зүйл хэмээн Оросын дипломатч маргаж байгаа юм.
Э.Очирт