УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түлш эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь  баталлаа. Тус тогтоолын төслийг баталснаар өрхийн нэг сарын 150 квт цахилгааны үнийг одоогийн ханшаар тооцож, төлбөр тооцох бол түүнээс илүү гарсан тохиолдолд төлбөрийг зах зээлийн үнээр тооцох болж байгаа юм. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдтэй чадлын тарифын гэрээ байгуулна. Энэ нь тухайн аж ахуйн нэгж нэг сард хэдий хэмжээний цахилгаан, дулаан хэрэглэх вэ гэдгээ сайтар тооцож, гарган, тэр дагуу харьяа дулаан, цахилгааны компаниудтай гэрээгээ байгуулах аж. Одоо мөрдөж буй хуулиар ийм зохицуулалт байдаггүйгээс аж ахуйн нэгж нь гэнэт их хэмжээний дулаан, цахилгаан авах тохиолдол гардаг. Энэ нь эргээд дулаан, цахилгааны хэрэглээний ачааллыг ихэсгэж, Дулааны цахилгаан станцууд нь татаж авсан нүүрсээ хугацаанаасаа өмнө хэрэглэж дуусах болдог гээд хүндрэл бэрхшээлүүдтэй нэлээд тулдаг байна. Хэрвээ байгууллага, аж ахуйн нэгжүүд цахилгаан, дулааныхаа хэрэглээг зөв тооцоод, гэрээгээ байгуулчихвал энэ төрлийн бэрхшээл байхгүй болно. Дэлхий нийт ч энэхүү чадлын тарифыг мөрддөг болсоор удаж буй, хэрвээ тухайн байгууллага гэрээгээ зөрчвөл торгууль төлдөг.  Тиймээс жил ирэх тусам цахилгаан, дулааны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед дээрх журмыг нэвтрүүлэх нь үр дүнд хүрнэ гэж албаныхан дүгнэж буй юм.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж