
ВВС агентлагт бичсэнээр энэ нь Вашингтоны зүгээс Африк тивд Бээжинтэй өрсөлдөж байгааг харуулсэн явдал боллоо.
“Guardian” сэтгүүлд тавигдсан энэ материалд Африкийн асуудал хариуцсан АНУ-ын туслах нарийн бичгийн дарга Жони Карсоны үг бичигдсэн байгаа юм. “Хятад улс Африкт энэрэнгүй сэтгэлийн улмаас байгаа юм биш. Хятад тэнд Хятадынхаа л төлөө байгаа. Хоёр дахь шалтгаан нь НҮБ-д Африкийн орнуудын дэмжлэгийг авах явдал” гэсэн байна.
Өөр нэг эх сурвалжид БНХАУ-ын зэвсэгт хүчин, тагнуулын албаныхан Кенийн Засгийн газрыг дэмждэг тухай дурдсан байв. Кенийн эрх баригчид БНХАУ-д айлчлах үеэр Хятадын компаниас их хэмжээний хахууль төлж, бараа нийлүүлэх гэрээ байгуулсан гэжээ. Хахууль авсан албан тушаалтны нэрийг энд нууцалсан байна.
Э.Очирт